A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ

ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 13/06

Архаяа

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 7 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Гурванбулаг сумын газрын төлбөрийн бүсчлэлийг 1 бүсээр тогтоож иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газарт ноогдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Дээрх тогтоолыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилан таниулах, газар эзэмших гэрээнд тусган хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /А.Эрдэнэбулган/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ДЭЛГЭР

БУЛГАН АЙМАГ, ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 06/06

Архаяа

САНАЛ УЛАМЖЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 7 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Гурванбулаг сумын газрын төлбөрийн бүсчлэлий 1 бүсээр, иргэн аж ахуйн нэгж, Байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газарт газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тогтоох саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсугай.

2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 13/06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ЭРДЭНЭБУЛГАН