A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 11/14

Цагаан дэнж

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Төмөрбаатар/-д, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Н.Энхтүвшин/, Татварын улсын байцаагч /Г.Жасрайхүү/ нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Дэмбэрэл/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10/03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЭНХБААТАР