A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 290/А-504

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 24/34 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/218/А/146

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар), аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн нэгжид тус тус даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Журам батлах тухай" 290/А-504 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

САНГИЙН САЙД

З.МЭНДСАЙХАН

Б.ЖАВХЛАН