A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                     Дугаар 14                                                         Талын шанд

    

 

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18 1.2-ын "Д” Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хот тосгон, бусад суурины газрын төлбөрийг инженерийн хангамж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл, ашиглалтын зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжийг харгалзан газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн, газрын төлбөрийг ногдуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Давгадорж/, Газрын даамал /Г.Анхбаяр/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Телөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарт тус тус даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                Н.СУТАЙ