Хэвлэх DOC Татаж авах
ЧАНДМАНЬ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                             Дугаар 15                                                        Талын шанд

 

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “3", мөн хуулийн 18.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг багуудын Иргэдийн нийтийн хурал болон иргэдэд сурталчилан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасаг, багуудын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                  Н.СУТАЙ