A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 9/08

Шар хулсан

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээний бүсийн зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Санжаа/-д даалгасугай.

3.Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тухайн хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Э.МӨНХБАЯР

ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНДАЛ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 7/09

Шар хулсан

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4/6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ц.САНЖАА