A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 08

Баян

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хот тосгон, бусад суурины газрын төлбөрийг инженерийн хангамж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл, ашиглалтын зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжийг харгалзан газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн газрын төлбөрийг ногдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Нямбаатар /-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар тогтоол, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд эрх зүйн хэм хэмжээний актаар бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Ч.ГАНБОЛД

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 38

Баян

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын үнэлгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Сэлэнгэ)-д үүрэг болгосугай.

ДАРГА С.ЭНХБАЯР