A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 10/08

Дорноговь аймаг, Дэлгэрэх сум

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1,9.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10-р хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мордох энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг cap болгон айл өрх бүрээс хураан авч тусгай дансанд байршуулан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Д.Дулам/-д, хураамжийн орлогын төвлорүүлэлтэд хяналт тавьж ажиллан тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татварын байцаагч/Д.Цэрэн/-д тус тус даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга / У.Отгончимэг/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Дулам/-д даалгасугай.

ДАРГА С.ДАМДИНСҮРЭН

ДОРНОГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 2/06

Дорноговь аймаг, Дэлгэрэх сум

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт 41 дүгээр зүйлийн 41.6 дахь заалт зэргийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2-р хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар болгон иргэн, айл өрх бүрээс хураан авч тусгай дансанд байршуулан хог хаягдлын менежментийг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулж, хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Банзрагч/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын байнгын хорооны дарга /Д.Баасандорж/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /У.Отгончимэг/ нарт даалгасугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/08 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.ЦЭРЭНЧИМЭД