Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 13

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын    жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт, үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                         У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                      Ё.БААТАРБИЛЭГ