A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 467

Улаанбаатар хот

БАРАА, МАТЕРИАЛЫН ХЭВИЙН ХОРОГДЛЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Спирт хадгалах, юүлж шилжүүлэх, тээвэрлэх болон архи, ликёр, дарс үйлдвэрлэх технологийн дамжлагад гарах спиртийн хэвийн хорогдлын норм"-ыг 1 дүгээр хавсралт, "Дулааны улиралд газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хорогдлын норм тооцох уур амьсгалын бүс, түүнд харьяалагдах сумд"-ыг 2 дугаар хавсралт, "Хүйтний улиралд газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хорогдлын норм тооцох уур амьсгалын бүс, түүнд харьяалагдах сумд"-ыг 3 дугаар хавсралт, "Газрын тосны бүтээгдэхүүний ангилал"-ыг 4 дүгээр хавсралт, "1, 2 дугаар бүлгийн газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 5 дугаар хавсралт, "1, 2 дугаар бүлгийн газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 6 дугаар хавсралт, "3, 4, 5, 6 дугаар бүлгийн газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах үеийн хэвийн хорогдлын норм"-ыг 7 дугаар хавсралт, "Газрын тосны бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд ачуулах болон түгээхэд гарах хэвийн хорогдлын норм"-ыг 8 дугаар хавсралт, "Газрын тосны бүтээгдэхүүнийг жижиг сав (бочка)-д хадгалахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 9 дүгээр хавсралт, "Газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэвийн хорогдлын норм"-ыг 10 дугаар хавсралт, "Спирт үйлдвэрлэх технологийн дамжлагын хорогдлын норматив, бүтээгдэхүүний гарцын бүлэглэсэн норм"-ыг 11 дүгээр хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийг вагонцистернээс буулгахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 12 дугаар хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийг автоцистернд ачих, буулгахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 13 дугаар хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийгээр ахуйн хэрэглээний баллон цэнэглэхэд гарах хэвийн хорогдлын норм"-ыг 14 дүгээр хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийг хадгалахад гарах хэвийн хорогдлын норм"-ыг 15 дугаар хавсралт, "Шингэрүүлсэн шатдаг хийн техник, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх үед гарах хэвийн хорогдлын норм"-ыг 16 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бараа, материалын хэвийн хорогдлын хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР