A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ

ЦАГААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 07

Шарга

ХОГ ХАЯГДЛЫН ҮИЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XIV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт нэг өрхөд ногдох хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудад хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Нутаг дэвсгэрийн хэмжээнд Хог хаягдлын тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж хамтран ажиллахыг сумын Засаг дарга /Д.Түмэнбаяр/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тоггоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.ДАВААСҮРЭН