A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

БАРУУНТУРУУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 5/07

Туруун

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын ухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д". 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үнлэслэн сумын иргэдийн Төлөелөгчдийн Хурлаас ТОГТООХ нь.

Нэг. Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Тус суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Лхагвасүрэн/-д даалгасугай.

Гурав.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Д.Баттулга/-д үүрэг болгосугай.

Дөрөв.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА К.БАЯРАА