Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр                                                       Дугаар А/260                                                                     Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.10 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/05 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                      Б.ЗАЯАБАЛ