Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журам

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр                                                          Дугаар А/262                                                                        Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын орлогын газар /Д.Цогтжаргал/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/185, А/186 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                               Б.ЗАЯАБАЛ