A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/263

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг цахим татварын системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татварын орлогын газар /Д.Цогтжаргал/, Хяналт шалгалт арга зүйн газар /О.Тэнгис/-т, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Үндсэний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 220 дугаар тушаалын 3, 5, 6 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ