


ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А/265 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрсдэлийн удирдлагын хэлтэс /Б.Батсайхан/, Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /О.Тэнгис/, Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
