A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 12/10

Өргөн

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ , Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 албан тоот хамтарсан тушаалыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа, ахуйн болон хуурай хог хаягдлын төлбөр хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлж, сумын хог хаягдал тээвэрлэлтийг зохион байгуулан, төсвийг зориулалтын дагуу зарцуулж ажиллахыг Засаг дарга /Б.Эрдэнэбилэг/-д үүрэг болгосугай.

3.Холбогдох хууль журмын хүрээнд хяналт тавьж, зөрчил дутагдал гарсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Ш.Сүхдорж/, багийн Засаг дарга /Б.Лувсангомбо/ нарт даалгасугай.

4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 3/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Чимэдцэрэн/-д даалгасугай.

ДАРГА В.БАТЖАРГАЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 15/01

Өргөн

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2.2, дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 тоот хамтарсан тушаалыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын төвийн өрхийн ахуйн болон энгийн хог хаягдлын хураамжийн сард төлөх хувь хэмжээг 7000 төгрөг болгон өөрчлөн, бусад хувь хэмжээг өмнөх хувь хэмжээгээр тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Б.Бат-Амгалан)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/10 дугаар тогтоол, 2023 оны 07 дугаар 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцсугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм, хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

5.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Маасүрэн)-д даалгасугай.

ДАРГА Г.АМАРЖАРГАЛ