A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

НАРАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 9/07

Наранбулаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийн хувь хэмжээг 2 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хувь хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Наранбулаг суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулан ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Загдсамбар/-т даалгасугай.

Гурав.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Наранбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Орсоо/-д үүрэг болгосугай.

Дөрөв.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Наранбулаг сумын ИТХ-ын 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2/8 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА С.ДАШДЭМБЭРЭЛ

УВС АЙМАГ НАРАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 13/02

Наранбулаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ"-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоодог болсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 9/07 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг Хууль зүйн яаманд бүртгүүлж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Мөнгөнцэцэг, Газрын даамал Э.Батсүх нарт даалгасугай.

ДАРГА Б.БУЯНТОГТОХ