Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 25

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 000 (нэг зуун наян найман мянган) төгрөгөөр, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-т заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100 (нэг зуун хорин гурван мянга нэг зуун) төгрөгөөр, бусад асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 84 500 (наян дөрвөн мянга таван зуун) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                      С.ЧИНЗОРИГ