Хэвлэх DOC Татаж авах
ТӨМӨРБУЛАГ СУМЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ

ТӨМӨРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                        Дугаар 07                                                                     Жаргалант

 

ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-ын “д”, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2018 оны 192,А/243 тушаал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар тогтоолын хавсралтын 2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлбөрийн хувь хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, баталсан өдрөөс эхлэн холбогдох хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд ил тод, нээлттэй нийтлэн танилцуулахыг /сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга/ нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзвэл баталсан өдрөөс хуанлийн 14 хоногийн хугацаанд зохих шатны байгууллагад санал, гомдол гаргахыг /ААН, байгууллага, иргэд/-д мэдээлсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг хагас, бүтэн жил тутам ИТХ-д танилцуулж байхыг ЗДТГ-ын дарга /Г.Нямханд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д болон  ИТХ-ын дэргэдэх /Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан хороо/-нд  даалгасугай.

 

 

ДАРГА                              Г. БЯМБАСҮРЭН