A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 19.1, 19.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллыг 100,000.0 (нэг зуун мянган), II ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллыг 80,000.0 (наян мянган), III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллыг 60,000.0 (жаран мянган), IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллыг 55,000.0 (тавин таван мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2. Баруун болон зүүн бүсэд улаанбуудайн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ тогтоолын 1 дэх заалтад тогтоосон мөнгөн урамшууллын хэмжээнээс 50 хувиар нэмэгдүүлэн тооцож тухайн жилд батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 366 дугаар тогтоол, "Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 19.1, 19.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, улсын нөөцөд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80,0 (наян) мянган төгрөгөөр тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН