A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 5/15

Өгөөмөр

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9/8 тоот тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Цогтцэций сумын нутаг дэвсгэрт оршин сууж үйл ажиллагаа явуулж байгаа айл өрх, аж ахуй нэгж байгууллагын энгийн хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хэмжээнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, төвлөрсөн орлогыг зориулалтын дагуу зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /О.Бадарч/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.БАЦМАА