A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 7/06

Хар-Ус

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-ын "ж", Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын "Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах журмыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө Аж Ахуйн тасагт үүрэг болгосгуай.

3.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Байгаль Орчны Хяналтын Улсын байцаагч-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.СҮХЭЭ