A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар А/02

Алтай хот

ЦАГИЙН ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж" дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан "Архигүй-Алтайчууд" аймгийн хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа явуулах эхлэх, хаах цагийн хуваарийг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагийн 00 цагаас 24:00 цаг хүртлэх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

3.Тогтоосон цагийн хуваарийг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар (Б.Түмэнбаатар), аймгийн Цагдаагийн газар (Д.Болдсайхан), сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, захирамжийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Баттайван)-т даалгасугай.

5.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны "Цагийн хуваарь батлах тухай" А/424 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА В.РЭНЦЭНДОРЖ

МОНГОЛ УЛС ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/661

Алтай хот

ЦАГИЙН ХУВААРь ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа явуулах эхлэх, хаах цагийн хуваарийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тогтоосон цагийн хуваарийг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар (Н.Сумъяабазар), Цагдаагийн газар (Н.Мэндбаяр), сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Ц.Эрдэнэбат)-т даалгасугай.

5.Тус захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Цагийн хуваарь батлах тухай" А/02, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/337 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР