A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

ИМПОРТЛОХ МАЛ, ҮРЖҮҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4.1.1, 10.1.1, 10.1.2, Малын генетик нөөцийн тухай хуулийн 13.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2020 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Мал, үржүүлгийн бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Гаалийн Ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар (Н.Цагаанхүү) нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН