A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙД, САНГИЙН САЙД,ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/23/А/16/07/А/25

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам-ыг 1 дүгээр, Спиртийн үйлдвэрээс аж ахуйн нэгж, байгууллагад спирт олгосон маягтыг 2 дугаар, Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн захиалгын маягтыг 3 дугаар, Спиртийн гарцын тэнцлийн маягтыг 4 дүгээр, Аж ахуйн нэгж, байгууллага спирт хүлээн авсан маягтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Т.Жамбалцэрэн/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Я.Амаржаргал/-д тус тус үүрэг  болгосугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Журам батлах тухай Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 74/154/170/175 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ  АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

Ч.УЛААН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД                     

Ц.НЯМДОРЖ

САНГИЙН САЙД

Ч.ХҮРЭЛБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Д.САРАНГЭРЭЛ