Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗҮҮН БҮСЭД САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 35

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗҮҮН БҮСЭД САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зүүн бүсэд шинээр барих сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, тээвэр, машин механизм, тоног төхөөрөмжид шаардагдах нийт хөрөнгийг холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд үндэслэн нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Баярсайхан)-д тус тус даалгасугай.

2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үйлдвэрийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд                                                           Ц.ДАВААСҮРЭН