A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/750

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3, 60.1.7, 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 28 дугаар тэмдэглэл, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 1 -1/3494 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Боловсролын сайдын 1991 оны "Мэргэжлийн боловсролын анхан дунд шатны сургуулиудын бүтцийг өөрчлөх тухай" 7, "Англи хэлний багш бэлтгэх курс төгсөгчдөөс мэргэжлийн улсын шалгалт авах байнгын комисс томилох тухай" 19, "Мэдээллийн техникийн сургууль байгуулах тухай" 22, "Сургууль, курс, семинарт хичээл заасан хүмүүст хөлс олгох, үнэлгээ тогтоох тухай" 293, Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1992 оны "Шинжлэх ухаан, боловсролын байгууллагын хөдөлмөр хамгааллын дүрэм батлах тухай" 535, " Сургалтын гэрээний загвар батлах тухай" 390, " Хичээл сургалтын ажпыг цагаар гүйцэтгэх хүмүүст хөлс олгох тухай" 465, Соёлын сайдын 1993 оны "Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын ЭМА-ны зэрэглэл тогтоох тухай" 129, "Монгол Улсын төрийн өмч давамгайлсан буюу өмчийн бусад хэлбэрт үндэслэсэн хүүхдийн цэцэрлэг байгуулах журам" 219, "Дотуур байранд суудаг оюутан, сурагчдаас авах байрны төлбөрийн хэмжээг тогтоох нийтлэг журам" 312, "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн сан байгуулж ажиллуулах шинэчилсэн дүрэм" 334, Соёлын сайдын 1993 оны "Түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэрийг байгууллага хувь хүмүүс ашиглах эрх олгох, үйлчилгээний жишиг үнэлгээг батлах тухай" 301, Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1994 оны "Боловсролын төвийн үлгэрчилсэн дүрэм" 59, "Хүүхдийн цэцэрлэгт гадаад хэлний сургалт явуулах түр журам" 176, "Хүүхдийг сургуульд бэлтгэх тухай" 177, Соёлын сайдын 1993 оны "Сургалтын шууд төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 128, "Палентлогийн судалгаа, шинжилгээний ажлыг журамлах тухай" 196, Шинжлэх ухаан, боловсролын сайдын "Дээд боловсролын байгууллагын бүрэлдэхүүний болон харьяа сургалтын нэгжийг байгуулах журам" 114, "Дээд боловсрол эзэмшүүлэх байгууллагын ангилал тогтоох журам" 141, "Кабенитийн ерөнхий заавар батлах тухай" 253, Гэгээрлийн сайдын 1996 оны "Хөтөлбөр батлах тухай" 148, 1997 оны "Тушаал хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 258, 1998 оны "Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад гадаад орноос багш мэргэжилтэн авч ажиллуулах журам" 189, "Технологийн түвшний үнэлгээ хийх нийтлэг журам" 271, 1999 оны "Заавар батлах тухай" 46, "Журам батлах тухай" 133, Гэгээрлийн хяналтын албаны 1999 оны "Дэг батлах тухай" 23, "Заавар батлах тухай 28, Гэгээрлийн сайдын 1999 оны "Журам батлах тухай" 286, 2000 оны "Боловсролын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журам" 64, Олимпиадын зааварт өөрчлөлт оруулах тухай" 98, "Гэгээрлийн сайдын 1998 оны 271-р тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 135, "Журамд өөрчлөлт оруулах тухай" 70, "Заавар батлах тухай" 71, "Бага, дунд боловсролын улсын шалгалтын журамд өөрчлөлт оруулах тухай" 72, "1998 оны 271 дүгээр тушаалд өөрчлөлт оруулах тухай" 135, "Журам шинэчлэн батлах тухай" 88, "Үлгэрчилсэн хөтөлбөр батлах тухай" 251, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2000 оны "Журам батлах тухай" 93, 2002 оны "Журам, заавар, маягт батлах тухай" 360, "Профессор цол олгох үлгэрчилсэн журам батлах тухай" 87, "Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага батлах тухай" 139, "Их сургууль, дээд сургуулийн харьяа сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай" 184, 2007 оны "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам батлах тухай" 11, 2011 оны "Журам батлах тухай" 09 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ЦОГЗОЛМАА