A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 6/10

Улаанбаатар хот

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Малын индексжүүлсэн даатгалын хураамжийн хэмжээг тооцох журам-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 78/90 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН