Хэвлэх DOC Татаж авах
“МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ”-ЫГ  ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр                                                                                                                 Дугаар 6/10                                                                                                                                                      Улаанбаатар хот

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ-ЫГ

ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг.“Малын индексжүүлсэн даатгалын хураамжийн хэмжээг тооцох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 78/90 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай.

 

САНГИЙН САЙД

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

Ч.ХҮРЭЛБААТАР 

Д.БАЯРСАЙХАН