


САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар 5/11 Улаанбаатар хот
“МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХАМТЫН ЭРСДЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ, ТҮҮНИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг.“Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр.Энэхүү тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 91/110 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Гурав.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай.
САНГИЙН САЙД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ДАРГА
Ч.ХҮРЭЛБААТАР Д.БАЯРСАЙХАН
