Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ-“Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан“ ТТ-17 /2/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                           Дугаар А/232                                                      Улаанбаатар хот

 ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2 дахь заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан“ ТТ-17(2) маягтыг 1 дүгээр, “Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан /Маягт Т-17(2)а хавсралт мэдээ”-г 2 дугаар, “Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-17(2) нөхөх заавар”-ыг 3 дугаар, “Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээг нөхөх заавар”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу 2019 оны 4 дүгээр улирлын тайлант хугацаанаас эхлэн тайлан, мэдээг сум, дүүргийн усны нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтнаас хүлээн авч төлбөрийн тооцоо хийхийг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн А/11 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ус, рашаан ашигласны төлбөрийн тайлангийн маягт ТТ-17А,Б, нөхөх заавар”-ыг хүчингүй болгосугай.

 

ДАРГА                               Б.ЗАЯАБАЛ