Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ-“Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан” ТТ-16-маягт,

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                                 Дугаар А/230                                                Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2 дахь заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан” ТТ-16-маягтыг 1 дүгээр, “Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан” /маягтТТ-16/-ийн хавсралт мэдээ”-г 2 дугаар, “Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан /маягтТТ-16/-г нөхөх зааврыг 3 дугаар, “Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ нөхөх зааврыг 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу 2019 оны 4 дүгээр улирлын тайлант хугацаанаас эхлэн тайлан, мэдээг сум, дүүргийн байгалийн нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтнаас хүлээн авч төлбөрийн тооцоо хийхийг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн А/11 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-16, түүний хавсралт, Маягт ТТ-16-г нөхөх заавар”-ыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                                               Б.ЗАЯАБАЛ