


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 01 сарын 30 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Дугаар 13
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхлэхээр товлон зарласугай.
2.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоосугай.3.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
