A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 18

Төрийн ордон,Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг нөхөн томилох тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Түдэвийн Цэрэнбадрал, Нанжидын Хүдэрчулуун нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр нөхөн томилсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР