A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 19

Төрийн ордон,Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг чөлөөлөх тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Отгонбатын Батбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР