- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар А-27
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Баяжуулсан хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар /Т.Гантогтох/, Журмыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хуулийн хэлтэс /Э. Цолмонжаргал/-т тус тус даалгасугай.
САЙД Ч. УЛААН
Текст томруулах
A
A
A