


2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-т даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын 2, 3 дугаар хавсралт, Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
