Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр                                     
Улаанбаатар хот

Дугаар 14                                           

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын 2, 3 дугаар хавсралт, Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

         

САЙД                                     Ч.ХҮРЭЛБААТАР