Хэвлэх DOC Татаж авах
Тушаал хүчингүй болгох тухай /2002 оны 142/124-р тушаалыг/

САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 34, А/29

Тушаал хүчингүй болгох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тухай 2002 оны 142/124 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэс /Д.Ариунтуяа/-т даалгасугай.

САНГИЙН САЙД      ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД
Ч.ХҮРЭЛБААТАР Ц.НЯМДОРЖ