


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 45
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний “Долоо” дахь хэсгийн “а”-д “69. Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр; (2.118.6)” гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН
