A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын тээврийн форум"-д Монгол Улс гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 85 дахь заалт нэмсүгэй:

"85. Олон улсын тээврийн форум-ЗТХЯ"

3. Монгол Улс "Олон улсын тээврийн форум"-д гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлах, тус байгууллагын гишүүний 2020 оны татварыг батлагдсан төсвийн багцдаа багтаан төлөхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН