A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4626 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                 Дугаар 590                                                                                                                                                    Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

 

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт хилийн боомт болон Хайрхан багийн хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Т.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

 

 

ДАРГА                      А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ       Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ       Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ       У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ       Б.АМАРСАНАА