A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХОРОГДУУЛАХ, ШИНЭЭР ХУВЬЦАА ГАРГАХ, ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Дээрх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам"-ын 5 дугаар бүлгийн 5.1 дэх хэсэг, уг журмын 1 дүгээр хавсралтын "СЗХ02002" маягтын 1 дүгээр хэсгийн А, Б, 2 дугаар хавсралтын "В" жагсаалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН