A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/264

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг цахим татварын системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /О.Тэнгис/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/03 дугаар, 2019 оны А/64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/39 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр                                                     Дугаар А/264                                                                        Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг цахим татварын системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /О.Тэнгис/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/03 дугаар, 2019 оны А/64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                             Б.ЗАЯАБАЛ