A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 01

Эрдэнэт

АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2."д" дахь заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс сар тутам авах албан татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс сар тутам авах албан татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиар тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Батлут/-д, иргэд олон нийтэд сурталчлах, татварын бааз суурийг нэмэгдүүлж, тэгш хамруулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, аймгийн Татварын хэлтэст тус тус даалгасугай.

ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА