A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 15/05

Даланжаргалан сум

ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" дэд заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /С.Уранцэцэг/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Батлагдсан тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ч.Соёл-Ундрах/-д даалгасугай.

ДАРГА Г.МЭНДСАЙХАН

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 11/07

Цомог

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтууд, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан хураамжийн төлөлтөд тавьж, орлогыг сумын төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Бэхбат)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд хариуцуулсугай.

4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд" нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэхүү тогтоолыг гарсантай холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Төлбөр хураамжийн хувь хэмжээ тогтоох тухай" 15/05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Н.БОЛДБААТАР