A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 08

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тогтоолын төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн тул тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР