A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 09

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тооллогын комисс байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91дүгээр зүйлийн 91.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН