Хэвлэх DOC Татаж авах
Тооллогын комисс байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 01 сарын 30 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 09

   Тооллогын комисс байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

                                                                                                          

2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Л.ЭНХ-АМГАЛАН